
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангах гол асуудлуудын нэг бол томоохон хот суурин газрын байгалийн гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах явдал юм. Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдардаг Улаанбаатар хотын хувьд үерийн эрсдэлийн үнэлгээг дүүрэг, хорооны түвшинд нарийвчлан гаргаж, үнэлгээний дүнг үндэслэн гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, эрсдэлээ эрэмбэлэн шат дараатай арга хэмжээ авч ажиллах нь практик ач холбогдолтой. Энэхүү өгүүлэлд Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, улмаар хот байгуулалт, инженерийн байгуулалтын төлөвлөлтийг зөв зохион байгуулах, хүрээлэн байгаа орчныг үерийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг харуулсан шинжилгээг хийж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын гаргасан үерийн эрсдэлийн үнэлгээний аргачлалуудыг харьцуулан судалж гарсан үр дүнг үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсрууллаа.
хот төлөвлөлт, Гамшгийн эрсдэл, хариу арга хэмжээ
хот төлөвлөлт, Гамшгийн эрсдэл, хариу арга хэмжээ
| selected citations These citations are derived from selected sources. This is an alternative to the "Influence" indicator, which also reflects the overall/total impact of an article in the research community at large, based on the underlying citation network (diachronically). | 0 | |
| popularity This indicator reflects the "current" impact/attention (the "hype") of an article in the research community at large, based on the underlying citation network. | Average | |
| influence This indicator reflects the overall/total impact of an article in the research community at large, based on the underlying citation network (diachronically). | Average | |
| impulse This indicator reflects the initial momentum of an article directly after its publication, based on the underlying citation network. | Average |
