
Гол мөрний экосистемийг тэтгэгч урсац нь голын экосистемийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд ур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаа нь голын ус зүйн горимд өөрчлөлт оруулж, экологийн тэнцвэрт байдалд нөлөөлдөг. Гол урсац урт хугацаанд экологийн урсацаас бага түвшинд байх нь экосистемийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг тул голын голдиролын экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, биологийн төрөл зүйлийг хамгаалахын тулд экологийн тохиромжтой урсацыг тодорхойлох шаардлагатай байдаг. Иймээс ус зүйн өөрчлөлтийг харгалзан экологийн урсацыг судлах нь чухал юм. Энэхүү судалгаанд Улз сав газрыг тохиолдлын судалгааны бүс болгон сонгож, ус зүйн өөрчлөлтийг харгалзан экологийн тохиромжтой урсацыг тооцоолох зорилгоор Лионы аргыг ашиглаж, өөр өөр үе шат болон давтамжийн хувилбаруудыг тооцоолсон. Судалгааны үр дүнгээс харахад голын эхэнд 50-н хувийн хангамшилтай дүйцэх урсац 1.26 м3/с байх авч ашиглах боломжит урсац 0.13 м3/с ба голын урсац 1.34 м3/с-д хүрэхэд сэрэмжлүүлэх урсац ба гол мөрний урсац тухайн нутаг дэвсгэр дэх нийгэм эдийн засгийг усаар хангах боломжгүй гэж үзнэ Урсацын гачиг үед усны нөөц маш хязгаарлагдмал тул ашиглах боломж бараг байхгүй. 90%-ийн хангамшилтай үед ашиглах боломжит нөөц жилийн 0.5 сая м3 буюу хамгийн бага байна. Дунд хэсэгт 50-н хувийн хангамшилтай дүйцэх урсац 5.786 м3/с байх авч ашиглах боломжит урсац 0.59 м3/с ба голын урсац 4.63 м3/с-д хүрэхэд сэрэмжлүүлэх урсац ба гол мөрний урсац тухайн нутаг дэвсгэр дэх нийгэм эдийн засгийг усаар хангах боломжгүй гэж үзнэ. Дашбалбар хэсэг нь Улз голын хамгийн их нөөцтэй хэсэг байна. Энд ашиглах боломжит нөөц харьцангуй өндөр. Голын адагт 50-н хувийн хангамшилтай дүйцэх урсац 4.18 м3/с байх авч ашиглах боломжит урсац 0.48 м3/с ба голын урсац 3.78 м3/с-д хүрэхэд сэрэмжлүүлэх урсацад хүрнэ.
Экологийн урсац, голдилын экосистем, урсацын хангамшил, Лион арга
Экологийн урсац, голдилын экосистем, урсацын хангамшил, Лион арга
| selected citations These citations are derived from selected sources. This is an alternative to the "Influence" indicator, which also reflects the overall/total impact of an article in the research community at large, based on the underlying citation network (diachronically). | 0 | |
| popularity This indicator reflects the "current" impact/attention (the "hype") of an article in the research community at large, based on the underlying citation network. | Average | |
| influence This indicator reflects the overall/total impact of an article in the research community at large, based on the underlying citation network (diachronically). | Average | |
| impulse This indicator reflects the initial momentum of an article directly after its publication, based on the underlying citation network. | Average |
