
Энэхүү судалгаагаар Туул, Сэлбэ, Дунд голууд болон тэдгээр голын татам дагууд орших газрын доорх усны чанар, найрлагыг тодорхойлох үндсэн зорилготой. Хээрийн судалгааны ажлыг 9-р сард хийж гүйцэтгэсэн ба нийт 14 уст цэгээс сорьц авч ерөнхий хими, микро элементийн шинжилгээг хийв. Туул голын усны нийт эрдэсжилт 69.1-70.5 мг/л, Сэлбэ гол 312.5-388.5 мг/л, Дунд гол 454.4-466 мг/л-ийн хооронд хэлбэлзэж, химийн найрлагын хувьд гидрокарбонатын ангийн, кальцийн бүлэгт хамаарч байна. Шим бохирдлын үзүүлэлтүүд “Усан орчны чанар.Ерөнхий шаардлага MNS 4586:2024” стандартын шаардлагыг хангаж байгаа боловч Сэлбэ болон Дунд голын урсгалын дагуу нитратын агууламж өсөх хандлагатай байна. Усны бохирдлын индексийг аргазүйн дагуу тооцоход Туул голын усны УБИ-ийн утга 1.86-2.20, Сэлбэ гол УБИ-ийн утга 1.42-1.54 буюу “Бага зэргийн бохирдолт”-той ангилалд, Дунд голын УБИ-ийн утга 1.73-2.55 “Бохирдолт”-той гэсэн ангилалд тус утс хамаарx байна. Гадаргын усанд 10 үзүүлэлтийг сонгон авч шаталсан кластер анализ хийхэд усны чанар, нарйлага, эрдэсжилтийн түвшний ялгаагаар гурван бүлэгт хуваагдсан. 1-р бүлэгт Туул гол хамаарч байгаа бөгөөд Ca2+, Mg2+, Na++K+, SO42-, Cl-, TDS, EC-ийн утга бага, хүний ажиллагааны нөлөө харьцангуй бага байна. 2-р бүлэгт Сэлбэ гол хамаарч байгаа ба Na++K+, SO42-, Cl-, TDS-ийн утга дундаж агууламжтай, усны химийн найрлага харьцангуй тогтвортой болохыг харуулж байна. Харин 3-р бүлэгт Дунд гол хамаарч байгаа ба энэ нь Na++K+, SO42-, Cl-,TDS, EC-ийн үзүүлэлтүүдийн утга өндөр, усны эрдэсжилт, бохирдлын хэмжээ өндөр байгааг илтгээ байна. Газрын доорх усны хувьд эрдэсжилтийн хэмжээ 321.3-1838.8 мг/л хооронд хэлбэлзэж, 14.3% нь “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018” стандартаас давсан байна. Ерөнхий хатуулаг 2.5-23 мг-экв/л хооронд хэлбэлзэж, 23.2% нь MNS 0900:2018 стандартын шаардлага хангахгүй байна.
шаталсан кластер анализ, Усны бохирдлын индекс
шаталсан кластер анализ, Усны бохирдлын индекс
| selected citations These citations are derived from selected sources. This is an alternative to the "Influence" indicator, which also reflects the overall/total impact of an article in the research community at large, based on the underlying citation network (diachronically). | 0 | |
| popularity This indicator reflects the "current" impact/attention (the "hype") of an article in the research community at large, based on the underlying citation network. | Average | |
| influence This indicator reflects the overall/total impact of an article in the research community at large, based on the underlying citation network (diachronically). | Average | |
| impulse This indicator reflects the initial momentum of an article directly after its publication, based on the underlying citation network. | Average |
