
Судалгааны хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын нутаг дэвсгэр дэх 10 булаг хамрагдсан. Эдгээр булгууд нь тухайн сумдын иргэдийн унд ахуй болон эмчилгээний зорилгоор өргөн ашиглагддаг булгууд юм. Өмнө нь эдгээр булгууд дээр горимын судалгаа огт хийгдэж байгаагүй тул энэ судалгааны хүрээнд булгуудын олон жилийн дундаж урсацыг тодорхойлох зорилго тавьсан. Зорилгын хүрээнд судалгааны талбайтай хамгийн ойр орших газар нутгийн хувьд ижил төсөөтэй олон жилийн ажиглалттай голыг сонгон авч, Мo=f(Hд) хамаарлаар эмпирик тэгшитгэл гаргаж авах, улмаар булаг тус бүрийн ус хураах талбай, түүний дундаж өндрийг 1:100000 хураангуйлалтай топо зураг болон сансрын хиймэл дагуулын 30 м-ийн нарийвчлалтай өндрийн SRTM DEM мэдээг ашиглан тодорхойлох, булгуудын олон жилийн дундаж урсац (50%), бага урсац (75%), маш бага урсац (90%), (95%)-уудыг тоооцох ажлууд хийгдсэн. Үр дүнгээр 10 булгийн 50%-ийн хангамшилтай урсац 0.0008 м3/с –ээс 0.0483 м3/с, 75%-ийн хангамшилтай урсац нь 0.0005– 0.0339 м3/с, 90%-ийн хангамшилтай урсац нь 0.0004 – 0.0274 м3/с, 95%-ийн хангамшилтай урсац нь 0.0004 – 0.0255 м3/с хооронд хэлбэлзэж байв.
ус хураах талбай, Хангамшил, урсцын модуль, ус хураах талбайн дундаж өндөр
ус хураах талбай, Хангамшил, урсцын модуль, ус хураах талбайн дундаж өндөр
| selected citations These citations are derived from selected sources. This is an alternative to the "Influence" indicator, which also reflects the overall/total impact of an article in the research community at large, based on the underlying citation network (diachronically). | 0 | |
| popularity This indicator reflects the "current" impact/attention (the "hype") of an article in the research community at large, based on the underlying citation network. | Average | |
| influence This indicator reflects the overall/total impact of an article in the research community at large, based on the underlying citation network (diachronically). | Average | |
| impulse This indicator reflects the initial momentum of an article directly after its publication, based on the underlying citation network. | Average |
