
Баруун бүс нутаг нь төв суурин газраас алслагдсан учраас усны судалгаа шинжилгээний ажил бага хийгдсэн байна. Тиймээс Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвийн усны химийн найрлага, шинж чанарыг судлаж тодорхойлсоноор, нутгийн ард иргэдэд тодорхой мэдээлэл хүргэх болно. Энэхүү өгүүлэлд Говь-Алтай аймгийн Тонхил сумын орчмын гадаргын болон гүний уснаас 2024 оны зун авсан дээжид хийсэн химийн болон багажит шинжилгээний үр дүнг үзүүлэв. Нийт дээжүүдийн усны хатуулаг 4.0 мг-экв/л (Дээж 1) - 6.6 мг-экв/л (Дээж 3) байгаа нь дунд зэрэг хатуулагтай усны ангилалд хамаарагдаж байсан. Төмрийн агуулга Зүйлийн гол (Сумын төв)-ийн усанд 0.75 мг/л, Зүйлийн гол (эх)-ын усанд 1.1 мг/л байв. Дээрх хоёр цэгийн төмрийн агуулга MNS 0900: 2005 стандартад заасан утга 0.3 мг/л-ээс давсан байна.
Усны хатуулаг, физикийн химийн үзүүлэлтүүд, эрдэсжилт, ионхроматографийн арга
Усны хатуулаг, физикийн химийн үзүүлэлтүүд, эрдэсжилт, ионхроматографийн арга
| selected citations These citations are derived from selected sources. This is an alternative to the "Influence" indicator, which also reflects the overall/total impact of an article in the research community at large, based on the underlying citation network (diachronically). | 0 | |
| popularity This indicator reflects the "current" impact/attention (the "hype") of an article in the research community at large, based on the underlying citation network. | Average | |
| influence This indicator reflects the overall/total impact of an article in the research community at large, based on the underlying citation network (diachronically). | Average | |
| impulse This indicator reflects the initial momentum of an article directly after its publication, based on the underlying citation network. | Average |
